Айл өрхийн цахилгааны тариф Квт тутамд 3 төгрөгөөр нэмэгджээ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин өссөн гэх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаад байгаа. Тэгвэл энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэлийн албанаас мэдээлэл өгчээ. Ингэхдээ " Цахилгааны тарифтай холбоотой асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос маргааш албан ёсоор мэдээлэл өгнө. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолын хавсралтын толгойг өөрчилж худал мэдээлэл түгээсэн байна. Олон нийтийн сүлжээнд яваад байгаа айл өрхийн цахилгааны тариф хэд дахин нэмэгдээгүй. Монгол Улсад цахилгааны 18 төрлийн тариф мөрдөгддөг. Цахилгаан эрчим хүч ихээр ашигладаг “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт уул уурхайн томоохон компаниудын тариф нь өндөр байдаг. Харин иргэдээс авч байгаа цахилгааны тариф квт тутамд гурван төгрөгөөр нэмэгдсэн" гэжээ.