Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцрууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцрууллаа. Тодруулбал, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн огцруулсан байна. 

 

Б.Амгаланбаатарыг огцруулсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газрын албан хаагчдад танилцуулсан бөгөөд түүний хувьд өөрийн хамаарал бүхий этгээд нь  ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдоод байсан юм.