Гандантэгчэнлин хийдэд  бурхан багшийн Рэнсрэлийг  залах ёслол боллоо

Монголын  бурхан  шашинтны  төв  Гандантэгчэнлин хийдэд  бурхан багшийн Рэнсрэлийг  залах ёслол өнөөдөр боллоо. Рэнсрэл нь бурхан багшийн чандарын хэсэг бөгөөд  Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдэд босгох 18 метр өндөр Майдар бурханы шүншигт зориулж  Энэтхэгийн Дармасалагаас залж ирсэн ажээ. Түүнчлэн Рэнсрэл нь бурхан багшийн лагшнаас өөрөө үржин гардаг эрдэнийн шүтээн хэмээн Гандантэгчэнлин хийдийн лам нар тайлбарлаж байсан юм. Энэхүү шүтээнийг өнөөдрөөс эхлэн ирэх наймдугаар сар хүртэл төв хийдийн Идга Чойнзинлин дацанд залах бөгөөд улмаар Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийд рүү  залахаар төлөвлөжээ. Гандантэгчлэнлин хийдийн Идга Чойнзинлин дацанд залсан   Рэнсрэлд мөргөх,  адис жанлав авахыг  хүссэн  сүсэгтэн олонд  нээлттэй бөгөөд хүүсэн үедээ орж адис авч болох ажээ. 

Түүнчлэн өнөөдөр хөлдсөн бүхэн гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог урин цагийн эхлэл ханш нээж буй өдөр. Тэгвэл энэ тухай Гандантэгчинлэн хийдийн лам нар "Шар зурхайд тэмдэглэснээр өнөөдөр Хятадад ханш нээх өдөр тохиож буй тул Монголд энэ өдрийг  тохиолдуулан дээрх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулаагүй"  гэж тодотгож байсан юм.