Үндэсний лигийн аваргаар

МҮСБХ-ноос зохион байгуулдаг Үндэсний лигийн тэргүүн хэсгийн аварга баг тодорлоо. Аваргын цуврал долоо дахь өчигдөр МҮЭСТ ордонд болж Архангай аймгийн "Алтан дорнодын Дайчид" болон Ховд аймгийн "Ховд Шонхорууд" өрсөлдлөө. Тус тоглолтын эхний үеээсилүү явсан Архангай "Алтан Дорнодын Дайчид" баг 115:107-аар хожсоноор гурван жил дараалан аварга боллоо. Улмаар финалын "Үнэ цэнэтэй тоглогч" оор ОУХМ Т.Санчир тодорлоо. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагаан дээр улирлын шилдэг легионер тоглогчийн шагналыг "Дайчид" багийн төвийн тоглогч Эй Жэй Уэстд гардуулсан байна. Үндэсний лигийн энэ улирлын дэд аваргаар "Ховд Шонхорууд" хоёр дахь жилдээ шалгарсан бол Өвөрхангай аймгийн "Тэнүүн Өлзий" баг хүрэл медалийн эзэд болжээ.

Улирлын билэгдлийн гарааны таван тоглогч:


Шилдэг холбогч: Г.Баттөр | Архангай Алтан Дорнодын Дайчид |

Шилдэг хамгаалагч: Б.Батзолбоо | Сүхбаатар Альнс Тех |

Шилдэг довтлогч: Г.Цэнгүүнбаяр | Ховд Шонхорууд |

Шилдэг довтлогч: Э.Дөлгөөн | Ховд Шонхорууд |

Шилдэг төвийн тоглогч: Д.Дэлгэрням | Өвөрхангай Тэнүүн Өлзий |