Ойрын өдрүүдэд хүчтэй шороон шуурга болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймийн аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулав.

Тодруулбал, Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаархи мэдээллийг гаргажээ. Тус газрын гаргасан мэдээгээр өнөө шөнө Хэнтий аймгийн өмнөд, Дорнодын баруун хэсгээр, маргааш Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар хүчтэй шороон шуурга болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн энэ үеэр зарим нутагт салхи секундэд 18-20 метр хүрэх ба 24 метр хүрч ширүүсэх тул сэрэмжтэй байх аж. Түүнчлэн цаг уурын урьдчилсан мэдээллээр, ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 5-д баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно гэж мэдээлжээ.