Ерөнхий шүүгчид Д.Ганзориг, Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг нэр дэвшүүллээ

Улсын дээд шүүхийн шүүгч нар өнөөдөр (2019.04.03) хуралдаж, Ерөнхий шүүгчид тус шүүхийн шүүгч Д.Ганзоригийн нэрийг олонхийн саналаар дэвшүүлсэн байна. Шүүгчид энэхүү саналаа одоо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд Төрийн тэргүүн зарлиг гаргах эсэхээ шийдэх юм.

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зарлиг гаргасан. Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь хүлээн авч, чөлөөлсөн билээ.

Түүнчлэн УИХ-аас ҮАБЗ-ийн дагуу шүүх, прокурор, АТГ-ын комиссор шүүгчдийг огцруулж, чөлөөлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Б.Баттулга Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг огцруулсан. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханыг нэр дэвшүүллээ.