ЗГ: ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг алба хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм. Үүнээс гадна тэрбээр үе дамжсан цэргийн хүн гэж болно. Учир нь аав нь  генерал цолтой юм. 

Дашрамд мэдээлэхэд, ШШГЕГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан генерал Ц.Амгаланбаяр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Шалтгаан нь тус газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б амиа алдсан, Булган аймгийн Булган сумын хаалттай хорих ангийн хоригдлууд осолдож, нэг нь нас барсан зэрэг нь түүнийг албан тушаалаа өгөх шалтгаан болсон гэж буй юм.