Их тэнгэр цогцолбор дахь уран зургийн тоог гаргахаар шалгалт хийжээ

Өнгөрсөн сард Эрүүгийн цагдаагийн газрынхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүргэн дүүгийн эрхлэн ажиллуулдаг Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн байранд нэгжлэг хийсэн.

Ингэхдээ тус нийгэмлэгийн байранд 1000 гаруй уран зураг байснаас арав гаруйг нь хураан авсан гэх мэдээллийг өгсөн. Энэ тухайгаа албаныхан Их тэнгэр цогцолбор болон Маршал харшаас алга болсон зурагтай ойролцоо зургуудыг хурааж авсан. Одоо эдгээр уран зургуудаа мэргэжлийн шинжээч болон шинжилгээний байгууллагад шинжлүүлнэ гэж мэдэгдэж юм. Тэгвэл өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газрынхан болон Монголын уран зургийн галерейгаас Их тэнгэрийн цогцолбор дахь уран зургийн тоог гаргахаар шалгалт хийжээ. Шалгалтаар тоо бүртгэлийн данснаас хэдэн уран зураг дутсан, цаашлаад хэд нь хуулбар зураг болохыг шалгаж тогтоох аж. Түүнчлэн дээрх цогцолбор газарт ойролцоогоор 10 мянга орчим уран зураг байх ёстой гэсэн судлаачдын таамаг байдаг. Учир нь анхны данс тооцооноос хойш дүн бүртгэлийн мэдээ олон удаа өөрчлөгдснөөс болж нягтлан бүртгэлийн тоо алдагдсан гэдгийг албаныхан хэлдэг юм.