Ц.Элбэгдорж: Шуламын хөндийнхөн миний үгийн өөн дээр бүжиг хийгээд сүйд. Миний хэлэх гэсэн санаа бол

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр "С.Зоригийг алсан алуурчдыг хамгийн сүүлд харсан гэрч бол С.Зориг" гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд элдэв мэдээлэл түгэж зарим нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэдорж энэ хэргийг захиалагч уу хэмээн бичиж эхэлсэн.

Тэгвэл тэрбээр өөрийнхөө твиттер хуудсаар залруулга хийжээ. Тэрбээр “Залруулга хийе. Шулмын хөндийнхөн миний үгийн өөн дээр бүжиг хийгээд сүйд. Миний хэлэх гэсэн санаа бол “Зориг бурхны орноос бүхний харж байгаа. Алуурчид бол Зоригийн хамгийн сүүлд харсан хүмүүс. Хүн алсан хүнийг хэн ч өмөөрөх ёсгүй” гэжээ.

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ✔@elbegdorj

Залруулга хийе. Шуламын хөндийнхөн миний үгийн өөн дээр бүжиг хийгээд сүйд. Миний хэлэх гэсэн санаа бол "Зориг бурхны орноос бүхнийг харж байгаа. Алуурчид бол Зоригийн хамгийн сүүлд харсан хүмүүс. Хүн алсан хүнийг хэн ч өмөөрөх ёсгүй". Ярьсныг бүрнээр нь харвал ойлгогдоно доо.

1:49 PM - Mar 28, 2019