Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулагын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг хэд хэдэн учир шалтгааны улмаас зөвлөхийн албан тушаалаа өгч буйгаа хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудасдаа "Н.Алтанхуяг ингээд л өргөдөл сараачаад ороод ирдэг хүн. Над дээр ч бас тэгдэг байсан" хэмээн бичсэн.

Тэгвэл  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгчээ. Энэ тухайгаа тэрбээр "Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна!!!" хэмээжээ.