Ардчилсан нам жагсаал хийнэ

Иргэн бүрийг 23 сая төгрөгийн өртэй болгосон МАН-аас хариуцлага нэхэж АН жагсахаа мэдэгдэв. Жагсаал ирэх сарын 5-нд  болох гэнэ. Тус жагсаалын үеэр 2016 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх, ЖДҮХС-аас зээл авсан гишүүд болон 60 тэрбумтай холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж, ШХАБ-ын гишүүн орноор элсэхийг эсэргүүцэн жагсах талаар АН-аас мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "МАН сонгуульд гарч ирэхдээ "Гэдсэнд байгаа хүүхэд тань ч 15 сая төгрөгийн өртэй" хэмээн иргэдийг айлгаж гарч ирсэн. Гэтэл нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй хэрнээ өнөөдөр нэг хүнд ногдох өр 23.3 сая төгрөгт хүрлээ. Өр төлбөр бараг төлөгдөөгүй байхад 4.4 тэрбум төгрөгөөр Засгийн газрын өрийг нэмэгдүүлсэн. Татвар нэмэхгүй гэж амалчихаад нэг удаагийн чуулганаар 7-8 төрлийн татвар нэмсэн. Аймаг, дүүргийн ИТХ газрын төлбөрийн хэмжээг байнга нэмж, шат шатандаа иргэдийн халаасыг суйлж байна. 

Тиймээс дараагийн сонгууль хүртэлх үлдсэн нэг жилд ард түмний орлого, эдийн засгийн өсөлтийг бодитой бий болгосон бодлого явуулах ёстой" гэлээ. 

Мөн Монгол Улсыг ШХАБ-ын гишүүнээр элсэхийг АН хэзээ ч дэмжихгүй гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайилэрхийлээд "ШХАБ-т элсэхийг дэмжсэн байр суурь илэрхийлсэн хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй яагаад ч юм давхцаж байгаа нь хардлага төрүүлж байна. ШХАБ-т элсэхийг АН зөвшөөрөхгүй" гэв. 

эх сурвалж: buzznews.mn