БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор зарим замыг түр хаана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилж байгаа. Тэгвэл энэ сарын 25-27-ны өдрүүдэд үргэлжлэх өндөр хэмжээний албан ёсны айлчлалын үеэр зарим замыг хаах аж.

Тодруулбал, 

Айлчлалын үеэр тус албанаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд гардаг цагаасаа 10-15 минутын өмнө гарах, цагаа зөв тооцоолох зэргээр хувийн зохион байгуулалт хийж, зохицуулагчийн дохио зааврын дагуу соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба