Хошууч генерал А.Ганбат ЗХЖШ-ын дарга боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн. үүний дагуу өнөөдөр холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг дэмжсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга тэр даруй А.Ганбатыг албан тушаалд томилох тухай” зарлиг гаргав.

ЗАРЛИГ-т:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: 

Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилсугай” гэжээ