Засгийн газар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн асуудлаар хуралдаж байгаа бололтой

Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна

Энэ удаад С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан сэжигтнүүдийг хэлмэгдүүлсэн тухай асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн мэдээллийг зарим эвлэл онцолжээ. Учир нь өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ тухай хэлсэн. Ингэхдээ тэрбээр  “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүнийг шалгаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна, би ер нь уучлалт гуйж байсан хүн биш шүү. Цаашид системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна” хэмээсэн юм.