Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, уран зураг хураан авсан уу

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уран зургийн цуглуулгатай гэдэг. Энэ тухайгаа ч өөрөө хэлдэг бөгөөд эртнээс цуглуулж эхэлсэн хэмээдэг. Тэгвэл өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн албанаас түүний ажлын өрөөнд нэгжлэг хийж улмаар 1000 гаруй уран зураг хураан авсан гэх мэдээлэл гарлаа. Мөн үүнээс 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт уран зураг байсан гэх мэдээлэл байна. Мөн албаныхан энэ мэдээллийг үгүйсгэхгүй байгаа бол Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудасдаа энэ мэдээллийг үгүйсгэжээ. Ингэхдээ тэрбээр "Женко технолог.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу!Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу.ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу.Миний өрөөнд нэгжлэг болоогүй.Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй" гэжээ. 

Дашрамд мэдээлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 178 хуудас нотлох баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгсөн. Улмаас прокурорын байгууллагаас уг бичиг баримтыг АТГ-т хүргүүлсэнээр АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг нарийвчлан шалгаж эхэлсэн нь энэ бололтой.