Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Голомт банк болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хоёрын хооронд гал гарч байсныг дөнгөж сая Онцгой байдлын алба хаагчит унтраалаа. Гал юунаас болж гарсныг мэргэжлийн байгууллагууд одоогоор тогтоогүй байна. Харин хотын зарим удирдлага тайлбар өгөхдөө "Хотын захиргаа, хөрөнгийн бирж хоёрын дунд Голомт банкны мэдлийн модон тавилгууд хураалттай байсан. Мөн агааржуулагчийн хоёр  том мотор байдаг байсан. Түүнээс болж гал гарсан байх магадлалтай. Сая гарсан гал хотын захиргааны байр руу нэвтэрсэн. Азаар хүн түлэгдэж гэмтээгүй. Урд жигүүрийн цонхнууд  хагарсан. Мөн зарим бичиг баримт шатсан" гэсэн тайлбарыг өглөө