Л.Өнөболд “Екатеринбург-2019” Град Сламд түрүүллээ

“Екатеринбург-2019” Град Сламын эхний өдөр Говь-Алтай аймгийн Богд сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Лхагважамцын Өнөболд алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Мароккогийн Иссам Бассоуг торгуулиар, шилдэг наймд үлдэхийн төлөө залуучуудын Азийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Тайваний Ян Юүн-Вэйг 2:31 минутад цэвэр ялжээ. Барилдааны явцад манай бөх хоёр торгуулиар ялагдаж явсан бөгөөд шийдсэн мэхээр цэвэр ялсан байна. Манай бөх А хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Сахават Гаджиевийг вазари үнэлгээгээр ялснаар их шөвөгт үлдсэн бөгөөд өнгөрсөн оны Европын аварга ОХУ-ын Ислам Яшуевийг буулгаж авсан. Оросын бөх Л.Өнөболдын эсрэг хориотой мэх хийж ялагджээ. Харин аваргын төлөө IJF-ийн дэлхийн цувралаас 2 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальтай Японы Юүма Ошимаг торгуулиар ялж Гранд Слам ангилалаас анхны медалиа хүртлээ.  Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй -73, -81 кг, эмэгтэй -63, -70 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

Л.Өнөболдын барилдаанууд

Л.Өнөболд - Иссам Бассоу /Марокко/

Л.Өнөболд - Ян Юүн-Вэй /Тайвань/

Л.Өнөболд - Сахават Гаджиев /ОХУ/

Л.Өнөболд - Ислам Яшуев /ОХУ/

Л.Өнөболд - Юүма Ошима /Япон/