Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэрбээр чөлөөлөгдөх болсон шалтгаанаа шударга бусын хонгилтой тэмцэх, мөн МАНАН хийгээд 60 тэрбумын бүлэглэлийг дэмжсэн намын удирдлагуудтайгаа хариуцлага тооцох хэмээн тодотгожээ. Өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.