Иргэний үнэмлэх, гадаад паспортыг өнөөдрөөс цахимаар захиалдаг боллоо

Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 15-наас иргэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг цахимаар захиалахаар болж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаадаас, мөн бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болж байгаа тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлж бйгаа юм. 

Түүнчэн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн дуусах хугацааг иргэнд зургаан сарын өмнө болон нэр сарын өмнө гэсэн дарааллаар хоёр удаа гар утас болон холбогдох хаягаар нь мэдэгддэг болох ажээ.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Улсын бүртгэлийн ерөнхий газрын 
Утас : 1800-1890 /энгийн утасны тарифаар/
Утас: 11-320502  холбогдож авна уу.