Боловсролын сангаас авсан зээлээ төлөөгүй суралцагчдыг шүүхэд өгнө

Боловсролын зээлийн сангаас зээл аван суралцсан ч сургалтын төлбөрөө эгүүлэн төлөөгүй суралцагчдыг шүүхэд өгөхөөр болжээ. Учир нь Боловсролын зээлийн сан 1993 оноос хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1893 хүн 52,5 сая ам.долларын өртгөөр суралцжээ. Ингэхдээ эргэн төлөх журмын дагуу зээлээ төлж, бас тогтоолоор чөлөөлөгддөг бөгөөд төгссөнөөс хойш гурван жилийн дотор зээлээ төлж, барагдуулах гэрээний заалттай аж.  Гэтэл зээл авсан хүмүүсээс 670 хүн зээлээс чөлөөлөгдсөн бол 179 хүн ор сураггүй алга болсон байна. Иймээс эдгээр 179 оюутны асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон талаар Боловсролын үнэлгээний газраас мэдээлжээ.

Дарамд мэдээлэхэд, Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150,2 тэрбум төгрөг болсон байсан юм.