АН зөвхөн мөнгөтэй хүмүүст үйлчилдэг нам болсон

Ардчилсан намын залуу гишүүд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд С.Эрдэнэ тэргүүтэй намын удирдлагуудад хариуцлага тооцож, шударга ёс нэхэх цаг болсон гэж үзжээ. Иймээс гишүүдийн олонхийн саналаар намын дарга С.Эрдэнийг солих бүрэн эрхтэй гэв. Түүнчлэн С.Эрдэнэ Ардчилсан намын даргаар сонгогдсоноос хойш намд МАН-ын 60 тэрбумын схемийн санхүүжилт үйлчилж байна. Үүний баталгаа нь Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхэд 250 сая төгрөг төлөх шаардлагатай болсон нь зөвхөн мөнгөтэй хүмүүст үйлчилдэг нам болж хувирсан гэсэн үг гэж байв.