BBC: Фэйсбүүкийн үйл ажиллагаа дэлхий даяар доголдлоо

Олон нийтийн сүлжээ “Facebook” дэлхий даяар доголдож, хаагдаад байна. Энэ тухай BBC /https://www.bbc.com/news/technology-47562281/-д мэдээлжээ. BCC-гийн мэдээлснээр  “Facebook” компанийн гол хоёр бүтээгдэхүүн болох чат, “What’s up” болон “Instagram” сайт доголдсон. Компанийн зүгээс доголдол үүссэн шалтгаан хакерын халдлага биш гэдгийг тодотгосон ч юунаас болж ийм нөхцөл байдал үүссэнийг мэдээлээгүй байна гэжээ.

Түүнчлэн “Facebook” сүлжээ лхагва гарагийн 16.00 цагаас эхлэн доголдож эхэлсэн тухай мөн мэдээлсэн бөгөөд зарим хэрэглэгч “Facebook”-д нэвтрэх боломжгүй байгаа бол зарим нь зураг, нийтлэл оруулж, шейр хийж болохгүй байгаа аж. Харин “Instagram” хуудсанд шинэ зургийг харах, нийтлэх боломжгүй болоод байна.