Монголбанкны таван албан тушаалтан ББСБ-тай

Сүүлийн үед цахим ертөнцөд Монголбанкны 20 гаруй албан тушаалтан ББСБ-тай гэсэн мэдээлэл түгээд байсан. Тэгвэл Монголбанкны таван ажилтан ББСБ-тай бөгөөд энэ тухайгаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлжээ. 

Тодруулбал, Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одод "Ялгуулагч", салбарын захирал Ц.Мөнхбаяр "Баруун-Урт хөгжил", газрын захирал Т.Амарсайхан "Бат энд Инвест", ахлах хянан шалгагч Д.Ганбат нь "Арвис-Итгэл" мөн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа "Болд Кредит" гэсэн ББСБ-тай хэмээн ХОМ-тэй тус тус мэдүүлсэн байна. Түүнчлэн "Эрдэнэс Монгол" ТӨК-ийн дэд захирал О.Одбаяр "Ард кредит", хууль бусаар хөрөнгөжсөн байж магадгүй хэмээн хэл аманд өртөөд байсан УДШ-ийн шүүгч Ч.Хосбаяр "Үнэнч Итгэл" зэрэг ББСБ-тай ажээ.