Д.Эрдэнэбат: “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлаагүй. Энэ бол улс төрийн шийдвэр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан хэрэг нь мөнгө угаах гэмт хэрэг байсан гэх асуудалтай холбоотойгоор хариулт өгөв. Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-т тавьсан онцгой дэглэмийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаагаа ч илэрхийллээ.

Мөн энэ хувьцааг зарахын тулд бид төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүйгээр тогтоож байна" гэсэн байна. Энэ бичиг 2016 оны 6 дугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Тэгэхээр уг 12 өдрийн хугацаанд Оросын зарах гэж буй 49 хувийг худалдаж авах 400 сая долларыг Монголын төр гаргаж чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал байна. Ярихад амархан. Бид мөнгө босгоод л авчих байсан гэнэ. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш хэлэлцсэн. Би энэ талаар танилцуулга хийхдээ санхүү, эдийн засгийн хувьд төр өөрөө 12 хоногийн хугацаанд худалдаж авах боломжгүй байсан гэв.

Түүнчлэн Засгийн газрын тэмдэглэлээс нууцын зэрэглэлтэй бичиг надад хадгалагдаж байсан. Ил болсон учир өнөөдөр харуулж байна. Энэхүү тэмдэглэлийн гуравдугаарт заалт дээр “УИХ-ын ээлжит бус сонгууль болж байгаатай холбогдуулан УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган завсарласан тул худалдан авсан талаарх УИХ-д танилцуулан хэлэлцээрийг соёрхон батлах хуулиудыг хүчингүйд тооцох асуудлыг их хуралд оруулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан” гэх тэмдэглэл бий.

Уламжлалт чанар байсан бол дараагийн их хурал бүрдсэний дараа хэлэлцэх боломж байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг үг бий. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Иймд Засгийн газар зөв шийдвэр гаргасан гэдэгтэй өнөөдрийг хүртэл санал нийлдэг. Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд байгаагүй. Хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс бус “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал байхгүй. Энэ бол улс төрийн шийдвэр байсан” гэлээ.

buzznews.mn