УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд товлогджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 1-ний дотор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хүсэлтийг УИХ-ын дарга  Г.Занданшатарт тавьж байсан юм. Тэгвэл УИХ-ын  даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, ээлжит бус чуулганыг 2019 оны гурвдугаар дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтжээ. Тодруулбал, УИХ-ын  ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болсон байна. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын  ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм байна. 

Дашрамд мэдээлэхэд Ерөнхийлөгчийн тухайд АТГ болон УЕП зэрэг хууль, хүчний удирдлагуудыг солих сонирхолтой байгаа билээ.