ЗГ: ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо хуралдаж үргэлжилж байна. Хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт зургаан асуудал хэлэлцэх аж. Үүнд Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлууд багтаж буй юм.

Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлж, "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоож байна. Онц байдал тогтооно гэдэг нь үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулах биш. Зарим нэг санхүүгийн материалыг татаж үзэх шаардлагатай байна" гэлээ.