НИТХ-ын шинэ дарга өнөөдөр тодроно

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өнөөдөр болно.  Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох юм. Учир нь НИТХ-ын дарга С.Амарсайхан хотыг даргаар сонгосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг өчигдөр батламжилснаар С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ албан ёсоор авсан юм.

Тиймээс өнөөдөр НИТХ-ын даргыг сонгоно. Өмнө нь, НИТХ-ын даргаар Нийслэл дэх МАН-ын бүлгийн дарга Р.Давгыг томилох тухай тус намын Удирдах зөвлөлийн шийдвэр хүчинтэй байгаа. Иймээс НИТХ-ын даргад түүнийг нэр дэвшүүлэх болов уу гэсэн таамаг байна. Гэхдээ бусад төлөөлөгчид нэрээ заалнаас дэвшүүлж болох юм.