Хотын даргын сунгаанд С.Амарсайхан дахин өрсөлдөнө

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана. Хурлаар хотын даргыг тодруулах юм. Уг нь МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж хотын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ тодорхой болгоно гэж байсан. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдах шаардлагагүй. Өмнөх шийдвэр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлнэ гэжээ. Ингэснээр С.Амарсайхан дахин нэр дэвшүүлэхээр болжээ.  

Түүнчлэн өмнөх сунгаанд ялалт байгуулсан С.Мөнхчулуун мөн л дахин нэр дэвшинэ гэдгээ зарлаад буй. Тодруулбал, тэрбээр МАН-аас хөөгдсөн ч бие дааж дахин нэр дэвшинэ хэмээгээд байгаа юм.