МАН-ынхан 60 тэрбумд нэр холбогдсон А.Ганбаатарыг намаас гарсанд тооцжээ

МАН-ын Хяналтын хорооны хурлаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун болон Ц.Сандуй нарыг намаасаа хөөсөн. Тэгвэл тэдний араас А.Ганбаатарыг намаасаа хөөж байгаа бололтой.

Учир нь А.Ганбаатар нь Ц.Сандуйтай хамт 60 тэрбумын гэх асуудалд нэр холбогдсон юм. Тодруулбал, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцахаар ярилцаж байгаа бичлэгт нэр нь үлдсэн. Тэгвэл МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцжээ.

Саяхан МАН-ын дарга У.Хүрэлсүх “Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз” хэмээж байсан. Тэгвэл энэ үгэндээ 60 тэрбумынхан гэх бүлэглэлийн хүмүүсийг намаасаа гаргаж байгаа бололтой.