Ч.Хүрэлбаатар: Шалгалтын явцад нэг аж ахуйн нэгж гурван сангаас зэрэг зээл авсан нь илэрсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцсэн. Улмаар энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.  Сангийн сайдын хэлснээр Засгийн газрын зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, кабинетийн санал бодлыг сонссон аж.

Энэ үеэр тэрбээр ноцтой мэдээлэл хийсэн нь зарим албан тушаалтан мэдээлэлд ойр байгаа байдлаа ашиглан гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдлч илэрчээ. энэ тухайн Сангийн сайд "Тариалан эрхлэлтийн санд нэлээд урт хугацаанд шалгалт хийж байна. Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сан зэрэг олон санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын явцад нэг аж ахуйн нэгж гурван сангаас зэрэг зээл авсан нь илэрсэн. Банкаар дамжаагүй зээл Монголбанканд бүртгэгддэггүй учраас зээлийн эргэн төлөлт удааширч байна. Төрийн нэртэй сангуудын хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй зээлийн хэмжээ 100 тэрбум төгрөг болсон байна" гэсэн юм. 

Түүнчлэн хугацаа хэтэрсэн нийт зээлийн хэмжээ оны эцсийн байдлаар 130 орчим тэрбум төгрөг байснаа сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд 100 орчим тэрбум төгрөг болж буурчээ. Учир нь,  ЖДҮХС-гийн дуулиантай холбоотойгоор зээл авсан албан тушаалтнууд эргэн төлөлтөө хийж эхэлсэнтэй холбоотой бололтой. Mөн Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа, зээл олголтын асуудлыг ил тод, нээлттэй, олон нийтийн хяналтанд оруулах чиглэлээр бодлого боловсруулж, дараачийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдвэрлэснээ Сангийн сайд энэ үеэр дуулгасан юм.