Д.Батбаатар: Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнээс түдгэлзүүлснийг албажуулсан

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар мэдээллийн үеэр “60 тэрбумын гэх асуудал нь МАН-ын нэр хүндийг унагаасан байна гэж үзээд МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн намын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь  энэ тухай ярьсан нь ёс зүйн алдаа, намын нэр хүндийг унагаасан гэж үзсэн. Энэ асуудалд МАН-ын Хяналтын хорооноос хариуцлага тооцож Ц.Сандуйг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцсон. Мөн намын дүрэм зөрчсөн, намын эв нэгдлийг хамгаалаагүй, Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаагүй, намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй гэсэн үндэслэлээр С.Мөнхчулууныг намын гишүүнчлэлээс гарсанд тооцсон шийдвэр гаргалаа. Шинэ намын дүрмийн дагуу МАН-ын намын гишүүнчлэлээс гарсанд тооцох шийдвэрийг намын Хяналтын хороо бие дааж шийдвэрлэсэн" гэсэн юм. Дашрамд мэдээлэхэд МАН-ын дүрэмд зааснаар намын гишүүнлэлээс гарсан хүнд ямар нэгэн улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж заасан байдаг ажээ.