Эрчүүд Ромд, бүсгүйчүүд Обервартад өрсөлдөнө

Монголын жүдо бөхийн холбоон Үндэсний шигшээ багийн таирчид өнөөдөр Европын жүдо бөхийн холбооны нээлттэй тэмцээнд өрсөлдөх гэж байна. Италийн нийслэл Ромд эрэгтэй Европын нээлттэй тэмцээн болж байгаа бол Австрийн Обервартад бүсгүйчүүд ур чадвараа сорих гэж байна. Урд шөнө тус тэмцээний суглааны үйл ажиллагаа явагдсан бөгөөд Ромд 46 улсын 275 тамирчин суглаанд оролцсон. Харин Обервартад 35 орны 179 жүдоч өрсөлдөнө.

Манай улсаас Ромд -60 кг-д энэ оны улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Энхтайваны Ариунболд, -66 кг-д улсын шинэ аварга “Женко” клубийн тамирчин Нэргүйн Мөнхбаяр, -73 кг-д УАШТ-ий хошой мөнгөн медальт “Хангарьд”-ын Булганы Батболд, -81 кг-д “Хангарьд”-ын Нямсүрэнгийн Дагвасүрэн, -90 кг-д улсын аварга “Сүлд” спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, -100 кг-д УАШТ-ий мөнгөн медальт Дэлгэрийн Цэрэнням, +100 кг-д улсын аварга Одхүүгийн Цэцэнцэнгэл нар өрсөлдөнө.

Харин Обервартал -48 кг-д “Алдар” спорт хорооны Ганбаатарын Наранцэцэг, -52  кг-д Баянхонгор аймгийн БТСГ-ын тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам, -57 кг-д “Сүлд” спорт хорооны Лхагватогоогийн Энхрийлэн, -63 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Болдын Ганхайч нарынн улсын аваргууд, -70 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Баярбатын Баасанжаргал, -78 кг-д Шүрэнчимэгийн Сэржмядаг, +78 кг-д Эрдэнэбилэгийн Гандиймаа нар өрсөлдөнө. Тэмцээн Улаанбаатарын цагаар 16:30 цагаас эхлэх бөгөөд доорх линкээр шууд хүлээн авч үзнэ үү!

Ромын нээлттэй тэмцээн

Обервартын нээлттэй тэмцээн