БСШУСЯ-ны ТНБ-ийн дарга буюу

Барагтай юманд дуугараад байдаггүй, зарчимч гэгдгээрээ улс төрийн хүрээнд үнэлэгддэг Ц.Цогзолмаа гишүүн  БСШУС-ын сайдын үүрэгт ажлаа өгөх үедээ, УИХ-ын чуулганы танхимд ноцтой үг хэлсэн. Ингэхдээ тэрбээр “Би хувь хүний улс төрийн шийдвэрээ гаргасан, ёс зүйгээс шалтгаалж миний албан тухшаалын асуудал хөндөгдөж буйг хүмүүс ойлгож байгаа байх. Ёс зүй гэдэг чухал учраас би ажлаа өгч байгаа юм. Тиймээс салбарын хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Манай салбарт ажиллаж буй Төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллаж чадаагүй Тэр хүнд багаар ажиллаж чадвар байгаагүй. Б.Баярсайхан гэж Төрийн нарийн бичгийн даргыг солихгүй бол ажил явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллаж чаддаггүй, албан тушаалыг эрх мэдэл гэж боддог. Би олон зүйлийг тэвчиж гурван сар дуугүй явлаа. Төрийн албан хаагчийн наад захын соёлгүй энэ хүнийг та анхаарч үзнэ биз. Төрийн албаны наад захын шалгуур хангасан хүнийг та ажилд томилоорой. Тэгж байж салбарын чинь ажил явна шүү”  хэмээсэн. 

Ингэснээр тэрбээр БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гэж чухам ямар хүн бэ гэдэг олны эргэлзээг тайлах шиг болсон. Учир нь сүүлийн үед хэвлэлээр БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы ааш авир хийгээд зүй бус үйлдлийн талаар элдэв мэдээлэл гарах болсон. Тодруулбал, түүнийг хамт олонтойгоо хамтарч ажиллаж чаддаггүй, яамны ажилчидтайгаа зүй бус харилцдаг. Доод албан тушаалтнуудаа хэл амаар доромжилдог. Ийм хүн энэ салбарын "гал тогоо"-г барьж чадахгүй хэмээн шүүмжилцгээдэг. Иймээс энэ салбарыг мэргэжлийн хүн удирдах ёстой гэдэг юм.

Юутай ч БСШУСЯ-нд Б.Баярсайханыг очихоос өмнө Ж.Болормаа гэх эмэгтэй энэ салбарын "гал тогоо"-г барьж байсан. Тухайн үед түүнд салбарынхан нь ам сайтай байсан төдийгүй ийм л мэргэжлийн хүн ажил ургашлуулж чадна гэдэг байв. Гэвч түүнийг улс төрийн шалтгаанаас болж ажлаас нь халж орхисон юмдаг. Иймээс энэ салбарыг толгойлох дараагийн сайдад яагаад ийм мэргэжлийн хүнээр"гал тогоогоо бариулж болохгүй гэж хэмээн асуумаар байгаа юм. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт БСШУСЯ-ны   Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормааг томилбол төрийн цаашлаад Монгол Улсын болвсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ажил ургашилна гэдгийг ч дуулгах байна. Энэ дашрамд мэдээлэхэд Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил ажиллахдаа төрийн албанд 20 жил нь ажилласан. Өмнө нь энэ албанд томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан гээд арвин туршлагатай юм. Бас салбарынхан нь түүний үгийг сонсч, үнэлдэг хүндэлдэг юм билээ.