Бөхийн өргөө өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулна

Монголын Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд өнгөрсөн лхагва гарагт /2019.01.23/ уулзаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгвэл уг хурлаас томилогдсон ажлын хэсэг өчигдөр хуралдаж, “Их Эе” хурлыг хоёрдугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар болсон. Мөн Бөхийн өргөөг өнөөдөр нээхээр болж, үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон гэсэн мэдээллийг өчигдөр олон нийтэд өгсөн юм. Ингэснээр ард түмний хандиваар боссон Бөхийн өргөө өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулах юм.