Өнөөдрөөс 1-12 ангийн суралцагчдад монгол хэл,математикийн хичээлийг цахимаар заана

БСШУС-ын сайдын тушаалаар ЕБС-ийн суралцагчдыг 2018 оны арванхоёрдугаар сарын 15 наас 2019 оны хоёрдугаар 10 хүртэл урт хугацаагаар амрааж байгаа. Мөн ханиад томууны дэгдэлт их байгаа тул хөдөө орон нутгийн сурагчдыг давхар амраасан бөгөөд энэ нь өвчлөлийг бууруулах,ханиадны дэгдэлтээс сэргийлж буй арга хэмжээ юм. Тэгвэл БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС,Боловсролын хүрээлэн хамтран суралцагчдын амралтад зориулсан өнөөдрөөс цахим хичээл зааж эхэллээ.

Энэ хичээлээр 1-12 ангийн суралцагчдад монгол хэл,математикийн хичээлийг долоо хоногт хоёр удаа заах аж. Энэхүү ЕБС-ийн суралцагчдад зориулсан цахим хичээлийг "Пинк Киви" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж өөрийн цахим хуудсаар цацаж байна.Иймд суралцагчид төдийгүй эцэг, эхчүүд та бүхэн доорхи хаягаар орж цахим хичээлээ хийгэх боломжтой аж: Мөн www.dolgion.mn вэб сайт болон фэйсбүүк хуудсаар дамжуулан цахим хичээлийг нөхөж үзэх боломжтой юм байна.