Монголын сүмочид эх орондоо хүүхдийн эмнэлэг барина

Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар  монгол сүмочид хамтран Монголдоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлж байгаа ажээ. Дээрх ажлын ерөнхий төсөв нь 4 сая гаруй доллар болж байгаа юм байна. Харин Монголын талаас газар олгох асуудал л байгаа аж. Түүнчлэн мэргэжлийн сүмо бөхчүүд Японд нэр хүндтэй байдаг бөгөөд монгол сүмочдын эхлүүлж буй уг ажлыг японы олон биенесмэн дэмжихээ илэрхийлсэн аж.