З.Энхболд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдлоо

2019 оны нэгдүгээр сарын 7-9-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо Монгол Улсын аваргуудаа тодруулсан Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнгөрөгч амралтын өдөр боллоо. Энэ хурлаар Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдыг томилжээ. 

Түүнээс гадна энэхүү албыг "Макс" группын ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаа, Монгол Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав нар ажилладаг билээ.

Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон З.Энхболд нь "Токио-2020" олимпийн наадамд Монголын жүдо бөхийн шигшээ багаа ахалж оролцох юм байна. Тэрбээр өнгөрсөн онд манай эх оронд зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагдахад ЗБХ-ны даргаар амжилттай ажилласан билээ.