Х.Нямбаатар гишүүн УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа. Нийт 11 гишүүн гарын үсэг зураад байсан бол дөнгөж сая Х.Нямбаатар гишүүн гарын үсэг зурснаар АН-аас санаачилсан тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийн тоо 12 болж байна. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа нарын гишүүд гарын үсэг зураад байгаа юм