Жүдо бөхийн үе үеийн Монгол Улсын аваргууд

МЖБХ 1978 оноос эрэгтэйчүүдийн, 1993 оноос эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг (МБАТС-ын наадмыг оруулсан) зохион байгуулсан түүхтэй. Улсын аваргаар эрэгтэй 98, эмэгтэй 58, нийт 157 тамирчин шалгарчээ. Монгол Улсын аваргаар эрэгтэйчүүдээс хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ 12, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Ж.Ганболд, ОУХМ Ц.Очирбат найм, ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин, О.Балжинням, гавьяат тамирчин Д.Нармандах, Х.Болдбаатар, ОУХМ Б.Одхүү, Г.Дашдаваа тус бүр долоо, эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 16, Д.Цэрэнханд 14, М.Бундмаа 10, ОУХМ П.Лхамдэгд, гавьяат тамирчин С.Дашдулам найм, ОУХМ Э.Гэрэлтуяа долоон удаа түрүүлсэн юм. Улсын аварга болсон аав хүү, охин, ах, эгч дүүс УАШТ-д түрүүлсэн хэд хэдэн тохиолдол бий. Гавьяат тамирчин Д.Цэнд-Аюуш, түүний хүү Ц.Очирбат, охин Ц.Цэрэннадмид нар хамтдаа 15 удаа улсын аваргын алтан медалийг гэрийн хоймортоо залсан. Түүнчлэн ОУХМ Ж.Санжаасүрэн, охин ОУХМ С.Мияасүрэн, хүү гавьяат тамирчин С.Мияарагчаа, ардын багш Ц.Дамдин хүү ОУХМ Ц.Сүлдбаяр, Монгол Улсын ардын жүжигчин Д.Түвшинжаргал дүү спортын мастер Ч.Даваадорж, түүний хүү ОУХМ Д.Төмөрхүлэг улсын аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байв. Ах дүү жүдочдоос гавьяат тамирчин Г.Жамсран, дүү Г.Баатарсүрэн, авга дүү Д.Нямхүү, нагац дүү С.Ням-Очир, спортын мастер П.Ууганбаатар дүү ОУХМ П.Нямлхагва, спортын мастер Ц.Бэгзсүрэн дүү ОУХМ Цэрэнпунцаг, спортын мастер Ч.Базарсүрэн дүү Ч.Үржинтэйгээ улсын аваргаар тодорсон юм. Харин энэ оны улсын аваргууд энэ сарын 7-9-нд тодрох бөгөөд анх удааагаа Сэлэнгэ аймагт зохиогдох гэж байна. Эрэгтэйчүүдийн 42,, эмэгтэйчүүдийн 27, багийн 7 дахь удаагийн УАШТ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч, алтан гадас одонт Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит болон зохиогдох юм. Тэмцээнийг МҮОНТВ-ийн Спорт суваг болон ETV HD телевизээр эх орон даяар, сошилоор дэлхий даяар шууд дамжуулан хүргэнэ.

Эрэгтэйчүүд (1978 оноос)

Цэндийн Дамдин 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1985

Янжмаагийн Дорж 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983

Зундуйн Дэлгэрдалай 1978, 1980, 1981, 1982, 1983, 1984

Дамбажавын Цэнд-Аюуш 1978, 1979, 1988

Гүсэмийн Жалаа 1978, 1986

Лхагвадоржийн Очирбал 1978

Далайцэрэгийн Лхагва-Очир 1978

Сарангэрэлийн Хүрэлбаатар 1979, 1981, 1983, 1985

Галдангийн Жамсран 1979, 1982, 1983

Дагвацэрэнгийн Хадбаатар 1979, 1980, 1984

Галсанжамцын Пүрэв-Очир 1979

Гүржавын Хүрэлбаатар 1979

Дэндэвийн Амгаа 1980, 1981, 1982

Дамдинжавын Түвшинжаргал 1980, 1981

Жамбалын Ганболд 1981, 1982, 1985, 1987, 1990, 1992, 1998, 2000

Одвогийн Балжинням 1981, 1982, 1984, 1985, 1987, 1990, 1991

Жанцангийн Чулуун 1982

Жигмэдийн Алтангадас 1983

Равдангийн Даваадалай 1984, 1986, 1989, 1990

Бандийн Ганбаатар 1984, 1986, 1988, 1989

Буриадын Ганболд 1984, 1985

Шаравын Ганбаатар 1984

Доёдын Бадрах 1984

Ламын Сосор 1985, 1986

Жадамбаагийн Санжаасүрэн 1985

Бадрахын Нямжав 1986, 1987, 1988, 1989

Сэр-Одын Эрдэнэбат 1986, 1989, 1990

Моломдагвын Энхжаргал 1986, 1988

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1987, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2002

Сономцогийн Эрдэнэбаатар 1987, 1989

Чогжинмүнсэлийн Даваадорж 1987

Төрбилэгийн Банди 1988

Бадарчийн Батбаяр 1988

Содномын Эрхэмбаяр 1987, 1989

Жамсрангийн Дорждэрэм 1989, 1991

Дашгомбын Баттулга 1990, 1991, 1992, 1994

Артагийн Буянжаргал 1990, 1994, 1996

Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл 1990, 1991

Халиуны Болдбаатар 1991, 1994, 1995, 1996, 1998, 1999, 2001

Цэдэндамбын Цэрэнпунцаг 1991, 1993, 1994, 1995, 2001

Цэдэндамбын Бэгзсүрэн 1991, 1992,

Самбуугийн Даваасүрэн 1991, 1992

Даваасамбуугийн Доржбат 1992, 1993, 1994, 1995, 1999

Пүрэвдоржийн Ууганбаатар 1992,

Пүрэвдоржийн Нямлхагва 1993, 1996, 1999, 2000

Рэнцэндоржийн Баттулга 1993, 1997

Хадын Батбаатар 1993

Доржпаламын Нармандах 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2001

Дамдинсүрэнгийн Батсайхан 1995, 2005

Дамбийнямын Маралгэрэл 1995

Дашзэвэгийн Пүрэвсүрэн 1996, 1998, 1999

Цэнд-Аюушийн Очирбат 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2006

Батжаргалын Одхүү 1997, 2000, 2002, 2003, 2004, 2005, 2007

Ууганбаярын Эрдэнэбаатар 1997, 2000, 2001, 2002

Жадамбаагийн Нямдорж 1997, 2000

Галдангийн Баатарсүрэн 1997

Очирын Одгэрэл 1999, 2001, 2003

Дамдинсүрэнгийн Нямхүү 2001, 2002, 2003, 2006, 2007

Мижиддоржийн Жамъянпүрэв 2001

Дондогдоржийн Жавхлантөгс 2002

Гантөмөрийн Дашдаваа 2002, 2003, 2005, 2006, 2008, 2009, 2013

Хашбаатарын Цагаанбаатар 2003, 2004, 2005, 2006, 2007, 2011, 2012, 2013

Дамдины Сүлдбаяр 2003, 2004

Найдангийн Түвшинбаяр 2004, 2008, 2010, 2011, 2014, 2017

Махгалын Баяржавхлан 2004, 2006

Дашпунцагийн Бат-Амгалан 2004

Даваадоржийн Банди 2004

Батбаярын Ариун-Эрдэнэ 2005, 2006, 2007, 2009, 2010, 2015

Отгоны Чинбат 2005

Бадарчийн Мягмардорж 2005

Цэдэвийн Мягмарсүрэн 2005

Цагаанбаатарын Тэнгис 2006

Ганбатын Болдбаатар 2007, 2009, 2014

Сайнжаргалын Ням-Очир 2007, 2009, 2010

Батжаргалын Золбаяр 2007

Эрдэнэбилэгийн Энхбат 2008, 2011

Баттулгын Тэмүүлэн 2009, 2012, 2015, 2016

Санжаасүрэнгийн Мияарагчаа 2009

Доржпаламын Ганхуяг 2009

Бүүвэйбаатарын Хишигбаяр 2010, 2013, 2014

Дашдаваагийн Амартүвшин 2010

Болдпүрэвын Сугаржаргал 2010

Даваадоржийн Төмөрхүлэг 2011, 2014, 2015

Чимэд-Ёндонгийн Болдбаатар 2011, 2012

Намсрайжавын Батсуурь 2011, 2013

Ганы Түвшинжаргал 2011, 2014

Ганбаатарын Одбаяр 2011, 2015, 2017

Отгонбаатарын Ууганбаатар 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018

Доржийн Анар 2012, 2013

Адъяагийн Батсуурь 2012, 2016

Бунддоржийн Жанчивдорж 2012, 2017

Хутагийн Цогтгэрэл 2014, 2015

Өлзийбаярын Дүүрэнбаяр 2014, 2018

Ганболдын Хэрлэн 2015, 2017, 2018

Лхагвасүрэнгийн Отгонбаатар 2016, 2018

Цэнд-Очирын Цогтбаатар 2016, 2018

Наранхүүгийн Хадбаатар 2016

Жагваралдоржийн Амарболд 2017

Гантулгын Алтанбагана 2017, 2018

Ганхуягын Мөнхбат 2018

 

Эмэгтэйчүүд (1993 оноос)

Хишигбатын Эрдэнэт-Од 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008

Самбуугийн Дашдулам 1993, 1994, 1995, 1998, 1999, 2000, 2001, 2002

Чулууны Оюунтунгалаг 1993, 1994

Оюунбилэгийн Цолмон 1993, 1994

Дамчаагийн Баярмаа 1993

Равдангийн Дэчинмаа 1993

Даваасамбуугийн Мөнхцэцэг 1993

Содномдаржаагийн Чимиддулам 1994, 1995, 1997, 1998, 2000

Чоёндоржийн Базарсүрэн 1994, 1996, 1998

Жамсрангийн Хоролсүрэн 1994

Дашхүүгийн Алтантуяа 1994

Доржготовын Цэрэнханд 1995, 1996, 1997, 1999, 2000, 2002, 2003, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2012, 2015

Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг 1995, 1997, 1998, 1999

Жадамбаагийн Бямбаа 1995

Лхамаасүрэнгийн Бадамсүрэн 1995

Шархүүгийн Цэвэлмаа 1996, 1997, 2004

Шараагийн Адъяабаяр 1996

Мухаршарын Энхцэцэг 1997, 2001, 2002

Батаагийн Оюунгэрэл 1997

Хүрэлдоржийн Батхишиг 1998, 2002, 2007, 2008

Мижиддоржийн Сарангуа 1998

Эрдэнэ-Очирын Долгормаа 1999, 2001, 2002, 2003, 2004

Янжинлхамсүрэнгийн Батбуян 1999, 2001

Найдангийн Отгонцэцэг 1999

Эрдэнэчимэгийн Гэрэлтуяа 2000, 2001, 2002, 2003, 2005, 2006

Бантуугийн Мөнгөнтуяа 2000, 2002

Санжаасүрэнгийн Мияасүрэн 2000

Чоёндоржийн Үржин 2001

Мөнхбаатарын Бундмаа 2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2015

Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 2003, 2006, 2007, 2009, 2010, 2011

Түмэн-Одын Баттөгс 2003, 2006, 2008, 2009, 2010

Пүрэвжаргалын Лхамдэгд 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2016

Баасанхүүгийн Уранчимэг 2004, 2007

Бадрахын Одончимэг 2004

Октябрын Жаргалсайхан нар 2004

Батбаатарын Сайнжаргал 2005

Батжаргалын Батдэмбэрэл 2005

Ядамсүрэнгийн Согоо 2005

Балжиннямын Бат-Эрдэнэ 2008, 2010, 2013, 2017

Мөнхбатын Уранцэцэг 2009, 2011, 2017, 2018

Ядмаагийн Дулмаа 2009

Отгоны Мөнхцэцэг 2010

Цэнд-Аюушийн Наранжаргал 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018

Цэнд-Аюушийн Цэрэннадмид 2011, 2012, 2013, 2015

Доржсүрэнгийн Сумъяа 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018

Адъяасамбуугийн Цолмон 2012, 2016

Цэндсүрэнгийн Цэрэнханд 2012

Баттулгын Мөнхтуяа 2013, 2014, 2016, 2018

Галбадрахын Отгонцэцэг 2013, 2014

Ганболдын Энхриймаа 2013

Одхүүгийн Жавзмаа 2014, 2016

Балдоржийн Мөнгөнчимэг 2014

Чинтогтохын Аззаяа 2014

Эрдэнэцогтын Гэрэлмаа 2015

Цог-Очирын Батцэцэг 2015

Эрдэнэбатын Базаррагчаа 2016

Болдын Ганхайч 2016, 2017, 2018

Батбаатарын Хулан 2017

Цог-Очирын Батцэцэг 2018

Ганболдын Ганцэцэг 2018