Л.Чинбат тэргүүтнүүд Бөхийн өргөөг нээхийг зөвшөөрсөнгүй

Өнгөрсөн онд Бөхийн өргөөнд хоёр ч удаа үймээн гарч Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас хамгаалалтад авсан юм. Тодруулбал, Үндэсний бөхийн холбооны “Их Эе” ээлжит их хурлын дараа буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөнд бөхчүүд үймээн гарсан. Холбооны маргаантай асуудал удааширч 2018 оны есдүгээр сарын  28-ны өдөр дахин маргаан гарснаар Бөхийн өргөөг хамгаалалтанд үлдээсэн.

Улмаар шинэ оны өмнө Бөхийн өргөөг яаралтай нээх асуудлаар  дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, тохиролцоонд хүрсэн тухайгаа мэдээлж байсан.  Гэвч Л.Чинбат тэргүүтэй хүмүүс тэдний энэхүү хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тодруулбал, тэд Х.Баянмөнх аварга дангаараа манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс татгалзаж байна гэсэн хариуг Баянзүрх дүүргийн шүүхэд өгснөөр Бөхийн өргөөг нээх асуудал хойшилжээ.