“Амин инвест”-ийн амин бүтээлүүдийг заавал уншаарай

Майкл Роүч нэртэй гэвш бурхны сургаалийн дагуу  бизнес хийж, ажил амьдралаа зөв залж улмаар “Андин” хэмээх олон улсын алмазны компанийг үндэслэгчдийн нэг болж дэлхийн тэргүүн эгнээнд бичигдэх баячуудын нэг болсон юм. Гэвч тэрбээр энэ бүх амжилтынхаа нууцыг өөртөө хадгалсангүй. Харин олон хүнд түгээх зорилгоор “Очир огтлогч” хэмээх номоо бичсэн нь дэлхийг шуугиулсан бестселлер бүтээл болсон гэдэг.

 

Тэгвэл дэлхийн шилдгээр нэрлэгдсэн эл бүтээлийг  “Амин инвест” компанийн хамт олон орчуулж, монголчуудынхаа хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тус компанийн хувьд ганц энэ бүтээл бус сүүлийн үед дэлхийд бестселлер болж буй номнуудыг эрхлэн гаргаж буй. Магадгүй танд маш гоё бизнесс санаа төрсөн бол басхүү тэр санаагаа хөрсөн дээр хэрхэн амжилттай буулгахаа мэдэхгүй байгаа бол тус компанийн эрхлэн гаргасан “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль”, “Рекламны сэтгэл зүй” зэрэг дэлхийн бестселлер бүтээлийг заавал уншаарай.

Учир нь эдгээр бүтээлүүд нь туршлагатай бизнесмэнүүдээс эхлээд ихийг хийж бүтээх хүсэлтэй залуусын ширээний “анд” нь аль хэдийнэ болсон билээ.   

Мөн тус компанийн хамт олон дэлхийн бас нэг шилдэг бүтээлийг олны хүртээл болгохоор ажиллаж буй. Энэ нь дэлхийн алдартай хүмүүсийн цуврал ном юм. Тодруулбал, холливудын жүжигчин болон дэлхийн алдартай хүмүүсийн нэр алдар, амжилтад хүрсэн хүн бүр дардан замаар замнадаггүй. Тэдэнд гоо үзэсгэлэн,  авьяас чадвар байсан ч амьдарлд нь маш олон саад бэрхшээл, зовлон гуниг байсан. Энэ бүхнийг хэрхэн даван туулж амжилтын оргилд хүрсэн тухай энэхүү номонд өгүүлэх ажээ. Хамгийн сонирхолтой нь тус компанийнхан эдгээр номоо англи хэл дээр эрхлэн гаргаж байгаа бөгөөд хэл сурах хүсэлтэй залуусын ширээний ном болох нь гарцаагүй юм. Дашрамд мэдээлэхэд эдгээр бүтээлүүд нь бүх номын дэлгүүрүүдэд зарагдаж буй юм.