Засгийн газар болон Сургалтын төрийн сангийн зээлээр дараах улсад суралцах боломжтой

Монгол Улсын Засгийн газар, Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилт болон хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу тэтгэлгээр гадаадад суралцах боломжтой байдаг. Тэгвэл БСШУСЯ Боловсролын салбарын мэдээллийн сантай хамтран гадаадад тэтгэлгээр суралцахыг хүссэн залуусдаа зориулан ямар улсад, ямар сургуульд суралцах боломжтой талаархи мэдээллийг нэгдсэн байдлаар гаргажээ.

Тухайлбал, гадаадад суралцахыг хүссэн залуус АНУ-д Фулбрайтын Оюутны хөтөлбөрт хамрагдаж болох бөгөөд энэ нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм байна. Энэ хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой ба АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том нь. Одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байгаа ажээ. Та энэ болон бусад оронд тэтгэлгээр суралцах талаархи дэлгэрэнгүй мэдээллийг  http://scholarship.esis.edu.mn/grant/login.html  цахим хуудаснаас бүрэн эхээр нь авч болно.