ЗГХЭГ-ын даргын тушаалаар БСШУЯ-нд шалгалт оржээ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар ажлын хэсэг гарч БСШУСЯ-нд өнөөдөр ажиллаж байгаа ажээ. Учир нь тус яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй гэсэн албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлсэн аж. 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы хувьд БСШУСЯ-ыг мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр Г.Чулуунбаатар сайдын үед Засгийн газрын тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан. Гэвч тэрбээр шүүхэд хандаж улмаар өнгөрсөн наймдугаар сард үндэслэлгүй халагдсан гэдэг шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орсон. Гэвч ажлаа аваад хагас жил ч болоогүй байхад яамныхан нь дахин түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж буй юм. .

Түүнчлэн шинэ онд хэрэгжих Төрийн албаны тухай хуульд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 16-аас доошгүй жил төрийн албанд ажилласан хүн энэ албан тушаалд томилогдох заалт байгаа аж: Д.Баярсайханы хувьд энэ шалгуурыг хангахгүй байгаа юм.