Сагсчид утааны эсрэг нэгдэж эхэллээ

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг ДЭМБ болон олон улсын судалгааны байгууллагууд мэдэгдээд байгаа. Мөн сүүлийн үед утаанаас болж хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хүндхэн нөхцөл байдалд байгаа юм. 

Харамсалтай нь, байдал ийм байхад Засгийн газар болон холбогдох яам мөн хотын захиргааны зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа. Тэгвэл тамирчин залуус утааны эсрэг нэгдэж өөрдсийн дуу хоолгойгоо хүргэж эхэллээ. Тодруулбал, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмээнд оролцож буй Архангай аймгийн "Алтан Дорнод дайчид" багийн тамирчид утааны эсрэг нэгдэж буйгаа мэдгэдэж, утааны эсрэг масктай бэлтгэлээ хийжээ.