Бяцхан соробан сампинчид дэлхийд оюуны чадвараа гайхуулжээ

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо энэ сарын 9, 10-ны өдөр Соробан сампин, Цээж тооллын аварга шалгаруулах олон улсын 23 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнд манай улсаас 53 суралцагч, 11 багш, 21 эцэг, эхийн хамтаар 85 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд манай суралцагчид  9 ангилалд дэлхийн 40 орны 3000 орчим хүүхэд, багачуудтай өрсөлджээ. Ингээд үнэмлэхүй аварга /Гранд Чампион/ -1, аварга -16, алтан цом - 20, мөнгөн цом - 10, хүрэл цом - 6 хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.