Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргажээ. Дээрх шийдвэрийг өчигдөр /2024.02.28/ болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ.
Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв.
https://www.facebook.com/www.imongolia.mn/videos/1464935887568953