ПОРТУГАЛД БОЛСОН ГРАНПРИ ТЭМЦЭЭНЭЭС Г.НАРАНЦЭЦЭГ, Б.ГОНЧИГСҮРЭН НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн Португал улсад энэ сарын 26-28-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ.

Харин саяхан гавьяат тамирчин болсон Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар долдугаар байрт орсноор манай улс баг тамирчид 15 дугаар байр эзлээд байна.

Тэмцээнд 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдсөн юм.