Эрүүл мэндийн сайдын 14 сарын хугацаанд хийсэн хууль бус  томилгоотой танилц Ерөнхий сайд аа !!!

У.Хүрэлсүхийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаад нэг жил хоёр сарын нүүр  үзэж байна. Гэвч түүний толгойлсон Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлээд сайн нэрийг дуулсангүй. Хамгийн сүүлд гэхэд түүний танхимд багтдаг хэд хэдэн сайд ЖДҮ-чин нэр зүүж, эхнээсээ ажлаа өгсөн бол зарим сайдынх нь хийсэн хууль бус томилгоо салбарынхныгаа төдийгүй олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэллээ. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс БСШУСЯ болон ЭМЯ-нд хууль бус томилгоо гаарсан тухай мэдээлж байсан. Улмаар алдаа завхарлаа арилгах зөвлөмж өгсөн хэмээн өгнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан ч өнөөдөр байдал хэвэндээ байгаа юм. Иймээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн яамыг толгойлж эхэлсэн 14 сарын хугацаанд ямар томилгоо хийсэн талаархи мэдээллийг хүргэж байна.

 

нэр

Томилогдсон албан тушаал

Хэний хүн болох

1

Э.Содномжамц

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч. Мөн Санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэдэг.  

УИХ-ын гишүүн Б.Билэгтийн сонгуулийн сурталчилгааны менежер байсан.

2

Р.Оюунханд

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн эхнэрийн хамаатан. БНХАУ-ын Засгийн газрын HUWAU төслийг удирдаж байсан. ЭМ-ийн сайд асан Ц.Шийлэгдамба энэ асуудлаас болж хоригдсон

3

Б.Цогтбаатар

Төрийн захиргаа удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч

НЭМҮТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа мөнгө “идсэн” хэргээр ҮАГ-аас арга хэмжээ авах албан тоот ирж байсан. Эрдэмтэд ажлаас нь халах шаардлагыг ЗГ болон ЭМЯ, ТАЗ, Үйлдвэрчний эвлэлд өгч байсан.

4

М.Баттүвшин

Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

УИХ-ын гишүүн Ч.Улааны сонгуулийн сурталчилгаанд явж байсан. Хамтдаа морь уядаг.

5

Э.Галбадрах

Нийгмийн эрүүл мэндийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч

ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эрхлэгч байсан. Гэвч Д.Сарангэрэл сайдтай түнжин хагарсан тул эргээд Гэмтлийн эмнэлэгтэй очсон

6

Т.Энхзаяа

Нийгмийн эрүүл мэндийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч

Эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн байсан. Одоо халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтнээр томилогдоод байсан.

7

Н.Өнөболд

Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Д.Сарангэрэл сайдын хүү Ууганбаярын жолооч байсан. 38.4 сая төгрөгийн эрх шилжүүлсэн албан тоотыг ХАГ-т хүргүүлсэн хүн. Уг нь хуулиараа хэлтсийн дарга нар албан тоот дээр гарын үсэг зурж явуулах ёсгүй.

8

М.Ганзориг

Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Д.Сарангэрэл сайдын хүүтэй найз. Удирдлагын акатемид хамт сурч байсан.  

9

Г.Ганхуяг

Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн сонгуулийн сурталчигаанд ажиллаж байсан.

10

Т.Батбилэг

Мэдээллийн технологи, цахим мэдээллийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Е-баримтын программ бичиж хамаатнуудаа шалгаруулсан хэргээр шалгагдаж байсан

11

Балдандугар

Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

“Ачтан” эмнэлгийн эмч

12

Ууганбаяр

Гадаад харилцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

13

Бямбадорж

Сайдын зөвлөх

Я.Содбаатар гишүүний сонгуулийн сурталчилгаанд явж байсан. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг ахалж буй. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчи биш атлаа ТЗ-ны ажилд хутгалдсан

14

Б.Болорчимэг

Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал  хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн. Д.Сарангэрэл сайдын ойрын хүн бөгөөд түүнтэй холбоотой таагүй мэдээлэл их дуулддаг тухай салбарынхан нь ярьдаг   

15

Хэрлэнчимэг

Хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлн гүйцэтгэгч  

Сайдын хүүтэй хамт ХАГ-т ажиллаж байсан

16

С.Баттулга

Цахим эрүүл мэндийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан үүргийн түр орлон гүйцэтгэгч

 

17

Ц.Ганчимэг

Систем нэвтрүүлгийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

18

Э.Энх-Амар

Мэдээллийн технологийн техник хангамж хариуцсан мэргэжилтний албан үүргийн түр орлон гүйцэтгэгч

 

19

Отгонзул

Төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

20

Бат-Эрдэнэ

Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

21

Ж.Эрхэмбаяр

САйдын багцын тооцооны нятлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

22

Э.Мөнхмандах

Барилгын хөрөнгө оруулалт, их засварын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

23

Лувсмаа

Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

24

Дөлгөөн

Параклиник, лабораторын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр олон гүйцэтгэгч

 

25

Б.Цэвэлмаа

Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

26

Мөнгөнчимэг

Төрийн сангийн мэргэжилтэн

 

27

Ж.Баярмаа

Хөрөнгө оруулалтын эдийн засгийн тооцоолол, тайлагнал, бүртгэл хариуцсан мэргэжилтэн

 

28

Бямбасүрэн

ХШҮДАГ-ын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

29

Хишигбаяр

ХШҮДАГ-ын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

30

Ариунтуяа

ХШҮДАГ-ын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

Эцэст нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд өөрийгөө шударга үнэний дуу хоолой, нийгмийн захиалгаар гарч ирсэн улстөрч хэмээн зарласан. Тэгвэл таны толгойлж буй танхимын сайд нар ингэж л ажиллаж байна. Зөвхөн эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын тухай дуулгахад  төрөх дөхсөн эмэгтэй эмнэлэг бараадаад очиход нь энэ биш өөр хаалгаар ор гээд гаргасан эмнэлгийн ажилтнаас болж ЭХЭМҮТ-ийн гадна залуухан эх нярайлав. Шөнөдөө –30 хэмийн хүйтэн тачигнаж буй харанхуй шөнө 1128 ажилтантай, 280 эх эмч, 554 сувилагч, 554 эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй эх хүүхдээр дагнасан хамгийн том эмнэлгийн гадна эх нярайлсан гэхээр арай ч дээ гэж халагламаар. Харамсалтай нь, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үйл явдлын талаар “Ийм асуудал гарсанд уучлаарай, Шуурхай ажлын хэсэг гарсан. Буруутай хүмүүст хариуцлага тооцно” хэмээн тун эелдгээр хэлээд зогсож байх зуур ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хариуцлага хүлээж ажлаа өгнө гэдгээ мэдэгдлээ.

Нөгөө талаар сүүлийн үед энэ салбарт хэт улстөржсөнөөс болж, мэргэжлийн бус шахааны хүмүүсээр дүүрсэн. Ямартай л, мэргэжлийн бус дарга нар нь хэдхэн хоногийн өмнө дэлхийн анагаахын шинжлэх ухааны ололт хэмээн нэрлэгдсэн “виферон” бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасна хэмээн олон улсын эрдэмтэдийг гайхшруулсан бол Азийн хөгжлийн банкныхан мэргэжлийн бус сайдын хариуцлагагүй мэдэгдлийн хариуд мэдэгдэл гаргаж энэ салбарт ажилладаг олон хүний нүүрийг улалзууллаа. Мөн сайдын салбараа мэдэхгүй байдлыг овжин ашигласан зарим нь түмний хүүхдэд зориулсан нярайн тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэгтээ тавьчихсан хээв нэг сууж байгаа бол нөгөө хэсэг нь “Би төлбөрөө төлөөд эмнэлгийн дарга болсон” хэмээн томорч суудаг л гэх. Иймээс шударга бустай тэмцэнэ хэмээн ард түмнийхээ өмнө амалсан Ерөнхий сайд та  тэр шударга ёсоо танхимаасаа эхлүүл.   

Д.Сарангэрэл сайдын хууль бус томилгооны талаар Төрийн албаны зөвлөлөөс хүргэсэн мэдээлэл 

Эрүүл мэндийн яаманд Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт шалгалт хийх Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт ажилласан байна.

Шалгалтаар тус яамны 5 газрын дарга, 9 хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа, төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй 5 иргэнийг хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрлээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болжээ.

Энэхүү шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ. Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж болгосон байна.

                                                                                                                              http://www.csc.gov.mn/s/44/379

Үргэлжлэл бий...