MNBA Үндэсний лигийн тойм

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2018-2019 оны Үндэсний лигийн тэмцээн үргэлжлэн явагдсаар байна. Үндэсний лигийн 2018 оны 12 сарын 5-ны өдрийн тоймыг хүргэе.

Өмнийн говь Үндэсний лигийн улирлаа хожлоор эхлүүллээ

MNBA 21 аймгийн үндэсний лигийн дэд хэсгийн ээлжит тоглолт Өмнөговь болон Завхан аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний Завхан аймаг баг зэрэг илүү хийсэн бол хоёрдугаар үед Өмнөговь Мазаалай багаас Т.Билгүүний оролтууд амжилттай болж байснаар оноог тэнцүүлж чадсан юм. Улмаар хоёрдугаар хагаст онооны ээлж дараалан солигдсон тун сонирхолтой тоглолт боллоо. Шийдвэрлэх үед есөн секунд дутуу байхад оноо 76-76 болж тэнцсэн юм. Яг энэ үед хажуугаас Өмнөговь аймаг бөмбөг тоглолтод оруулж Т.Билгүүн оролт хийж алдааг авч, хоёр шидэлтийнхээ эхнийг амжилттай болгосноор 77-76 харьцаатай Өмнөговь аймаг хожлоо. Тус тоглолтод Өмнөговь аймгаас Т.Билгүүн 33 оноо, 7 самбар 2 оновчтой дамжуулалт өгч онцгой байсан бол эсрэг багаас Б.Энхдолгион 18 оноо , 5 самбар авч багаа тэргүүллээ.

Үндэсний лигийн шинэхэн багуудын тулаанд Угалзууд илүүрхлээ

MNBA Үндэсний лигийн дэд хэсэгт энэ улирлаас Алтайн Угалзууд болон Баян-Өлгийн Таван Богд гэсэн багууд шинээр нэмэгджээ. Тэд улирлын эхний тоглолтоо хоорондоо хийж 88-72 харьцаатай Говь-Алтайн Угалзууд баг хожлоо. Угалзууд эсрэг багийн бөмбөг алдалтаас 23 оноог авсан бол эсрэгээсээ Баян-Өлгий оноог авсан нь тоглолтод нөлөөлсөн бөгөөд Таван Богд нийт 22 бөмбөг алдалтыг хийжээ. Мөн тус тоглолтод Угалзууд баг хамгийн ихдээ 16 оноогоор тэргүүлэл авсан байна. Хожил байгуулсан Говь-Алтай багаас 18 оноо, 13 самбар, 7 оновчтой дамжуулалт, Ш.Азжаргал 18 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт өглөө. Харин эсрэг багаас А.Серикжан 24 оноо, 4 самбар авч багаа тэргүүлсэн бол Б.Хаш-Эрдэнэ 13 оноог авлаа. MNBA Үндэсний лигийн дараагийн тоглолтууд Бямба гарагт явагдана.

MNBA Үндэсний лиг 2018/12/08-ны тоглолтын хуваарь:
 

15:00 цагт Хэнтий vs Ховд Шонхорууд
17:00 цагт Баянхонгор Мазаалай vs Сүхбаатар Альянс Тех
19:00 цагт Өвөрхангай Тэнүүн Өлзий vs Архангай Алтан Дорнодын Дайчид