Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд ирэх онд тусгай зориулалтаар буюу спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулна. Түүнчлэн 500 хүртэл толгой тул загас барьж буцааж тавих, 5000 хүртэл бусад загас бариулахыг зөвшөөрсөн байна. Энэ нь дээрх амьтад болон загасны жилд ашиглаж болох агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй юм.
